Манай цахим хуудсанд тавтай морилно уу!

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол ахан дүүс Та бүхэндээ, Монгол Улсаас БНТурк Улсын Истанбул хотод шинээр Ерөнхий консулын газар байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлэх болсонтой холбогдуулж Ерөнхий консулын газрын хамт олны өмнөөс болон хувиасаа Та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!
Манай хамт олон ЕКГ-ын эрхэм зорилго болох (1) Монгол Улс, БНТурк-ын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөх; (2) тус  консулын тойрогт ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах; (3) консул, нотариат, иргэний бүртгэлийн чанартай үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэхийн төлөө шамдан ажиллах болно ... дэлгэрэнгүй

ЦАХИМ ВИЗ ОЛГОДОГ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын дэд захирал Я.Ариунболд тэргүүтэй яам, зарим газрын төлөөлөгчид 2015 оны 6 дугаар сарын 3-5-нд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, мэдээллийн технологийг ашиглах, түүний дотор цахим виз олгох үйл ажиллагаатай танилцав.
дэлгэрэнгүй

ТУРКМЕНИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Р.О.МЕРЕДОВЫН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов 2015 оны 6 дугаар сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай Истанбул хотноо уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ, ТУРКИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛОВ

Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хороо, түүний дэргэдэх Турк, Монголын Бизнесийн зөвлөл болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Монгол, Туркийн бизнес уулзалтыг Истанбул хотноо 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Л.ПҮРЭВСҮРЭН, МЕВЛҮТ ЧАВУШОЛУ НАР ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 11-13-нд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм
дэлгэрэнгүй
 

Зар сурталчилгаа